СУМЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Мянгадчууд Хөвсгөлийн Хотгойдоос 1766 онд нүүж ирсэн үеэсээ эдүгээ хүртэл идээшин дассан Алтан Хөхийн өвөрт Хар-Ус нуур, Ховд голын хөвөөгөөр нутаглаж байна.

Бүгд Найрамдах Монгол ард улсын Засгийн газрын 1924 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар баталсан Ховдын харьяат газар нутгийн захиргааны дүрмийг үндэслэн Мянгадын дайчин гүний хошууг 1924 оны 10 дугаар сард Хөхий уулын хошуу хэмээн газар усны нэрээр нэрлэн албан ёсоор байгуулжээ.

Хошууны даргаар урьд хошуу ноён байсан харц ард гаралтай Санжжав гүнийг сонгон хошууны захиргааг Цагаанбулангийн “Лайжин” хэмээх газар төвлөрүүлжээ. Монгол улсын Засгийн газраас Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарийг өөрчлөн хошуудыг татан буулгаж сумдыг байгуулах талаар авсан арга хэмжээни дагуу 1931 онд Чандмань уулын аймгийг Ховд, Дөрвөд хоёр аймаг болгож Мянгадын Чандмань, Дэлгэрхаан хоёр сумыг нэгтгэж Мянгад сум гэж нэрлэсэн

1924-1931 он хүртэл хошуу нь арван гэрийн зохион байгууллалттай нутаг дэвсгэртээ төрийн төрийн бодлогыг гардан хэрэгжүүлэн гүйцэтгэх байгууллага байв. Хошууны захиргаа ( Òàìãûí ãàçàð) нь хошууны дотор болон хошуунд ноогдуулсан морин өртөөг албан саадгүй залгуулах өртөөг албан татвар ноогдуулж хураан авч хошууны төсвийг бүрдүүлэх, хүн ам, мал, цэргийн бүртгэл хөтөлж, цэрэгт татагдасыг уналга, хэрэгсэл, хоол хүнсийг хариуцах, хошууны бага сургуулийн танхимын сурагчдыг элсүүлэх, багш нарыг томилох, сургуулийн аж ахуй санхүүгийн бүх асуудлыг хариуцах зэрэг олон төрлийн ажил эрхэлж байв.

Мянгадын Цагаанбулангийн Баянгол, Чандмань, Харгана буюу 1,2,3 дугаар баг Дөргөний Агваш, Чоно харайх, Завхан буюу 4,5,6 дугаар баг Мянгадын Сайн-Өлзийн улаан буюу 7 дугаар баг, Баянгол (Хойт нуруу) 8 дугаар баг, Хөхий (Урд нуруу) буюу 9 дүгээр баг Хужирт буюу 10 дугаар баг, Мөрөн буюу 11 дүгээр баг, Гахайт буюу 12 дугаар баг болгон хувааж эхний үед газар усны нэрээр нэрлэж байгаад хожим дугаараар нэрлэж байжээ.

Энэхүү Засаг захиргаа нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж багийн зохион байгуулалт 1931-1959 оны хооронд үргэлжилсэн байна.

БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1932 оны 08 дугаар сарын 05-нд гарсан тогтоолоор хамтралуудыг ардын үйлдвэрлэлийн нэгдэл болгон өөрчилснөөр тус сумын нутаг дэвсгэрт 1938-1959 онд Давшилт, Хөдөлмөр, Алтанбулаг, Дэлгэрэх, Мандал, Сүхбаатарын зам, Сангийн далай нэртэй 7 нэгдэл байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаад 1959 оны 08 дугаар сард Мянгад сумын Давшилт нэгдлийг байгуулан 681 өрх, 91130 толгой малтай 622522 төгрөгийн орлогтой хөдөлмөр өдөрт 2 төгрөг 40 мөнгө, 830 грамм мах, 100 гармм үр тариа олгож үл хөдлөх фондод 62853 төгрөгийн хөрөнгөтэй болсон байна.

1963 оны 02 дугаар сарын 02-нд Мянгад сум ба Дөргөн сум нэгдэж Давшилт, Сүхбаатарын зам нэгдлүүд Их жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдрөөр нийлж хамгийн том аж ахуй болохыг билэгшээн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдэл гэж нэрлэсэн ба 771 өрх, 3302 нэгдлийн гишүүн, 84153 толгой малтай, 776 га тариалангийн талбай, 2 сая гаруй төгрөгийн орлоготой, 1551294 төгрөгийн үл хуваагдах хөрөнгөтэй, 8 авто машинтай, мал аж ахуйн 4 бригад, туслах үйлдвэрийн 1 бригад ажиллаж нэг хөдөлмөр өдөрт 7 төгрөг олгодог болжээ.

Тус суманд нэг нэгдэл үйл ажиллагаа явуулах болсноор үйлдвэрлэлийн чиглэлтэй уялдуулан багуудыг нэгтгэж бригадын зохион байгуулалтанд шилжиж Мөрөн буюу 1 дүгээр баг, Алтанбулаг буюу 2 дугаар баг, Дөргөн буюу 3 дугаар баг, Цагаанбулан буюу 4 дүгээр баг, туслах үйлдвэрлэлийн буюу 5 дугаар бригад болон ажиллаж байгаад Дөргөн бригад 1978 онд бие даасан сум болжээ.