Баянхошуу баг


БАЯНХОШУУ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Мянгад сумын Баянхошуу баг нь аймгийн төвөөс 45 км засмал замаар холбогдсон Алтайн нурууны зүүн хойд хэсэгт Их нууруудын хотгор Хар-ус нуурын баруун хойд буюу Ховд голын хөвөөнд оршдог. Баруун талаараа Ховд аймгийн Буянт, Ховд сумуудтай, хойд талаараа тус сумын Баянбулаг, Гахайт, зүүн талаараа Цагаанбулан багтай тус тус хиллэдэг.

Тус баг 758 хүн ам, 182 өрх, 13089 толгой малтай. Цаг уурын өвөрмөц тогтоцтой, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд нэн тохиромжтой. 65 га газарт төмс хүнсний ногоо тариалж 2012 онд нийт 856.4 тн ургац хураан авсан.

Тус багт сумын захиргааны болон төрийн бус байгууллагад 152 өрхийн 283 иргэн ажиллаж амьдарч байгаагаас гадна худалдаа үйлчилгээний 12 цэг, 4 тоосгоны үйлдвэр, оёдлын 6 цех, нарийн боовны 2 цех, мужааны 4 цех, 3 хоршоо үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус багийн бахархал МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга Б.Баасанжав, МУАЖ Л.Жамсранжав, Улсын тэргүүний тариаланч, бригадын дарга Л.Дэмбэрэл, Улсын тэргүүний тариаланч А.Авдрахман, А.Курсхаан, МЗЭ-ийн шагналт Алтангадас одонт яруу найрагч Ц.Жарантай, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан Алтан гадас одонт Б.Намбардулам, Төрийн захиргааны тэргүүний ажилтан Алтангадас одонт Д.Батсуурь, Боловсролын тэргүүний ажилтан Алтангадас одонт С.Цийрэгзэн, Боловсролын тэргүүний ажилтан А.Кадр, Д.Цэдэндамба, Х.Чойжил, С.Цэцэгээ, Г.Гонгор, гэх мэт ахмад багш нар болон санхүүгийн тэргүүний ажилтан Г.Чадраабал, Ж.Долгор, МУСТА-тан дуучин Г.Баттөмөр, багш Б.Бадамцэрэн нарын алдар цолтонгууд төрөн гарсан.