Гахайт баг


ГАХАЙТ БАГ

Тус баг нь сумын төвөөс 25 км бөгөөд баруун талаараа Ховд, Эрдэнэбүрэн сумын Улаанхаргана, Хонгио багуудтай зүүн талаараа Баянбулаг, Чацаргант, Цагаанбулан багуудтай хиллэдэг. Багийн онцлог нь хадлангийн талбайтай үүнээс багийн иргэд болон Чацаргант, Баянбулаг зэрэг багуудын малчид ирж хадлан тэжээлээ бэлдэж, өвөлжилт, хаваржилтынхаа бэлтгэл хангаж авдаг.

Тус баг нь 72 өрхийн 269 хүн амтай, 14243 толгой малтай. Гахайт баг нь Халзан бүргэдтэй, Хар ямаат зэрэг байгалийн үнэт металын илэрц бүхий газар нутагтай, олон төрлийн усны шувуу болон ховордсон амьтан аргаль угалз, янгир ямаа, хулсны гахай зэрэг амьтад байдаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан нутаг юм.