ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ

ИТХ-ын даргын товч танилцуулга

Кадар овогтой Мереке ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 1970 онд Кадарын 4 дэхь хүү болон мэндэлсэн. 1979 онд Мянгад сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 1987 онд 8 дугаар анги төгссөн.

1987 онд Дархан хотын Барилгын техникумд элсэн суралцах хугацаандаа зүүнбаянд цэргийн алба хаасан.

1998-2004 онд “Тунгалаг Буянт” ХХК-ны захирал

2005-2006 онд Баянхошуу багийн Засаг дарга

2007-2012 онд Мянгад сумын гэрлийн байцаагч

2008-2012 онд Баянхошуу багийн иргэдийн нийтийн хурлын дарга

2009-2013 оны 2 сар хүртэл Мянгад сумын МАН-ын хорооны дарга

ИТХ-ЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

 Халуун дулаан уур амьсгал бүхий орон нутаг хэмээх нэгэн хамт олныг удирдан зохион байгуулж, урам хайрлан хүч нэмж хөгжил дэвшил өрнүүлж байдаг нутгийн өөрөө удирдах байгууллага, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга түүний ажлын алба, Засаг даргын тамгын газрын хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж хийж бүтээх сайн сайхан үйлс тань үргэлж галын дөл мэт мандан бадарч, өлзий буян орших болтугай.

Мянгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сумынхаа иргэд олон түмний итгэж хүлээлгэсэн үүргийг нэр төртэй биелүүлж бүрэн эрхийн хугацаанд сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүрэг, итгэл найдвар, иргэдийн язгуур эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлэн төрийн хууль тогтоомжийн хүрээнд сумынхаа нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх далайцтай томоохон зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлэхэд олон үзэл бодол, оюун ухааныг уралдуулан ажиллаж байна.

Хүн бүийн амьдралын салшгүй хэсэг нь байх мэдээлэл, харилцаа холбоо, цахим ертөнцөөр зочлогч эрхэм хүндэт уугуул нутгийн ард иргэд, монгол орны минь ирээдүй болсон хүүхэд, залуучууд, эрхэмсэг ноёд хатагтай та бүхэндээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн оюун ухаан нь цэцэн мэргэн, ажил үйлс нь өөдрөг, аж амьдрал нь өнгөлөг байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье