Ховд аймгийн мянгад сумын алдарт Чонон саарал

Ховд аймгийн Мянгад суманд газарчин, бошго, товсон, Бvргэд зэрэг олон овгийн нийлбэр бvхий мянгад угсаатан Их Монголын тулгар тєр тогтсон тvvхт 800 жилийн ойг тэмдэглэхэд ихэд ач холбогдол єгч байгаа нь тvvхэн тодорхой уламжлал онцлогтой холбоотой ажээ.

Энэ угсаатаны тухай БНМАУ-ын угсаатны зvй ба “Болор эрхи” сурвалж бичигт “Мянгад” нь Монголын тулгар тєр байгуулахад хvчин зvтгэж явсан аймгийн нэг, хожим бага хаадын vед Алтайгаас Хянганы нуруу хvртэл тархсан бєгєєд манай улсад Хєвсгєл, Говь-Алтай, Ховд аймгийн зарим суманд мянгадаар овоглосон, бvлэг хvмvvс нутагладаг хэмээгээд гол суурьшил нь Ховд аймгийн Мянгад сум гэж тодорхойлжээ. Их Монгол Улсын тулгар тєрийг байгуулахад Их Монгол хэмээх аймаг оролцсон тухай мэдээлэл байдаг. Он цагийн удаашралын явцад зарим овог аймгийн нэр єєрчлєгдсєн ч Ойрд, Урианхай, буриад зэрэг 20-иод ястны нэр єєрчлєгдєлгvй єдийг хvрлээ. Эдгээрээс гадна мянгадууд нэрээ єєрчлєлгvйгээр нэрлэгдэн явсаар найман зууныг туулсан нь ховор тохиолдол бєгєєд тvvхэн гавьяа гэж мянгадууд бахархан vздэг байна. Мянгад ястан зєвхєн Монгол тєдийгvй Афганистаны Гиндигушын уулс, Энэтхэг, Євєрмонгол, ОХУ-ын Тува, Енесей мєрний сав дагуу нутагладаг байна. Мєн “Монголын нууц товчоо”-нд Уруд, Мангуд хэмээх хоёр дайнч аймгийн тухай тэмдэглэн vлдээсэн байдаг. Мангудын удирдагч Хуйлдар сэцэн Чингис хаан Хэрэйдийн Ван хаантай хийсэн тулалдаанд гарамгай гавьяа байгуулан амь эрсэдсэн тул уг аймгийг дархалсан хэмээдэг. Тvvхчид энэхvv Мангуд аймгийг мянгад хэмээх нэрний анхны хувилбар бєгєєд мянгадуудын євєг дээдэс гэж vздэг. Эзэнт их гvрний vед ч єдгєє ч мянгад хэмээн нэрлэгдсээр ирсэн нь Ховдын болон гадаад, дотоодын мянгадуудын тvvхэн гавьяа гэж онцолбол зохино гэж Монгол Улсын гавьяат хуульч О.Лхамсvрэн гуай єгvvлсэн юм. Тэрээр “Тулгар их тєртэйгээ нас сvvдэр зэрэгцэж найман зууныг туулсан цєєн тооны мянгад иргэд монгол тvмэн, Монголын тєр засаг, тулгар тєрийн 800 жилийн ойн ажлыг удирдан зохион байгуулах vндэсний хороонд талархаж, мянгад тvмний талаар туулсан тvvхэн замналыг нь алдаршуулах талаар зохистой арга хэмжээ авна гэдэгт найдаж байгаагаа уламжилсан юм. Мянгадууд нь Баруун Алтайн чанадаас Зvvн Тагина соёны нуруу буюу ОХУ-ын Тувагийн нутагт ойн иргэдтэй нутаглан явсан тvvхтэй. Одоогийн Тува улсын нийслэлийн ойролцоохь Хэмчиг голын хавьд нэгэн vе нутаглан амьдарч байжээ. Монголын тусгаар тогтнолын тєлєєх бослогод оролцож, Хєвсгєл нутагт шилжин Шадарван Чингvнжавын албат торгон цэрэг болж явж. Манжийн эсрэг тэмцсэн Чингvнжав вангийн гол тvшмэг цєм нь болж явсан Ìянгадууд Чингvнжав ванг цаазлуулсны дараа хошуу ноён Доржцэрэнтэй заргалдан тэмцэлдсэний улмаас Шадар вангийн хар туг, тvмэн цэргийн харангыг нь нууцлан авч Ховд аймгийн Алтан хєхийн євєр энгэрт нутаглан суурьшсан байна. Чингvнжав вангийн цэргийн хар тугийг “Гомбо сахиус болгон дээдэлж байсан тvvхтэй юм. Энэ харанганы тухай баруун Монголын ард тvмний дунд олон домог яриа бий. Мянгадын голын дацанд уг харангыг дэлдэхэд Єєлдийн шар сvмд сонсогддог байсан тухай євгєд хуучилна. Уг хоёр сvм хоорондоо 70 гаруй км-ийн зайтай. 1920-иод оны vед уг харанга цуурахад захчины Сундуй гvний хошуунаас дархан урьж гагнуулж байсан гэдэг. Алтан Хєхийн уул овоо нь эдvгээ тєрийн тахилгатай болон алдаршиж тахилга тайлгад нь Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаяр оролцсон нь зєвхєн Ìянгад тvмэн тєдийгvй баруун хязгаар нутгийн ард тvмний баяр бахдлыг тєрvvлсэн vйл явдал болсон билээ. Мянгадууд Алтан хєхийн євєрт суурьшин Ховдын манж амбаны захиргаанд орж захирагдсан боловч Богд хаант Монгол Улс байгуулагдмагц монгол угсаатнаа дэмжин туслахаа зоригтойгоор илэрхийлсэн юм. Ховд хотыг Манжийн эзэмшлээс чєлєєлєх байлдаанд идэвхтэй оролцсон 20 цэрэг нь баатарлаг тулалдсан тул шашин тєрийн нэрт зvтгэлтэн Жалханз нутагт Дамдинбазар Алтан Хєхийн овоог тахиж байжээ. Европ, Ази хоёр тив дамнан ихээхэн хэмжээгээр тархсан Ìянгадуудаас зохион байгуулалттай хошуу, сум болж бэхжин тогтсон нь Ховдын Мянгад сум байдаг. Тулгар тєрийг байгуулахад хvчин зvтгэсэн Мянгадуудын гавьяаг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор алдаршуулах арга хэмжээг зохион байгуулах нь зvйтэй хэмээн Ховд аймгийн Мянгад сумын иргэд vзэж байна.

Ховд аймгийн Сэндэнжавын Гомбоогийн чонон саарал нь баруун монгол төдийгүй Монгол даяар нэрд гарсан түмэн эх хүлэг билээ. Саарал морь Мөрөн багийн Бортнууд овогт Лодойгийн Нацагийн хүү Готовын бидэртэй эрмэг борогч гүүний унага, Готовын ах Шаравсамбуугийн халиун халзан төл, 1948 онд Мянгад сумын Мөрөн, Гахайт багийн зааг нутаг Товдоны буланд гарсан унага. Лувсангийн Бат-Очир дааганд нь сургаж, аймгийн наадамд шүдлэн, хязааланд нь унаж түрүүлж ирж байжээ. Шүдлэнд нь Готовын дүү Лхагваа хязаанлангаас өтлөх хүртэл нь уяач Ëóâñàíäîíäîãèéí Æàìñðàíæàâ уяж уралдуулж байсан. Саарал морины эх борогч гүү нь Сааяа гүний удмын адуу байсан аж. Ер нь багаасаа их хурдан ажнай болох нь мэдэгдэж байсан. Тухайлбал: хязаалан насанд нь их насны морьдтой үсэргэхэд түрүүлээд л ирдэг байж… Хязаалан, соёолон нь Лувсандондогийн Жамсранжав уяж түрүүлж, аман хүзүүлж, соёолонд нь хол тасархай ирэхэд бүдүүн морь байна гэж дахин шүдлүүлж байсан ба хавчиг соёолонд нь зун Увс аймгийн Ховд сумын ногоон цэгээний наадам болон намар нь Мянгад сумын “Их арлын сургууль”-ийн наадамд их насны морьдын уралдаанд түрүүлж ирэхэд нь барих хүний морь нь гүйцэлгүй хоцорч байжээ. Чонон саарал нь биеэр их том, галбир сайтай, уралдахаар гарч байгаа морьдын дотроос биеийн өндрөөрөө гоц ялгаран харагддаг,том толгойтой, өргөн магнайтай, соотон чихтэй, нүд томтой, майхан шиг алцгар салтаатай, галуун сагагтай, дэл, сүүл шингэн, хазах өшиглөхийг мэддэггүй, дөлгөөн араншинтай морь байсан. Чонон саарал ямар нэг наадамд очоод уралдахдаа эхлээд гарч саахалт хэрийн газарт тасарч, тасарсан хойноо биеэ нөөн хоёр чихээ солбин чимээ чагнан давхидаг, араас ирэх морины чимээгээр хурдаа нэмэн холддог. Анхны гарсан гараагаараа ирдэг. Ховд. Увс аймгийн наадамд бүрэн бус мэдээгээр 16 түрүүлж, 4 удаа аман хүзүүлж, 1 удаа айрагдаж “Мянгадын саарал”, “Чонон саарал” гэгдэх болжээ. С.Гомбоогийн чонон саарал 1950 оны дунд үед уралдааны морины даамлуудын тооцсоноор 28.8 км замыг 27 минут буюу 17.8 м/сек хурдлан түрүүлж байсан талаар Д.Лхам /1991/, С.Жамбалдорж /1996/ нар бичсэн байна. чонон саарал энэ хурдаараа улдсад 2-рт байгаа юм. Нэгдүгээр Архангай аймгийн Их тамир сумын Л.Шагдаржавын хүрэн морь сум, аймагтаа 21 удаа түрүүлсэн бөгөөд аймгийнхаа 40 жилийн ойн баяр наадамд 30 км замыг 21 минут 33 секунд буюу 23.2 м/сек хурдтай ирсэн тухай баримт байдаг. ёонон сааралыг 1950-иад оны дундуур ид уралдаж байх үеийн үсэргээний үеэр нутгийн өвгөд цуглаж суучихаад энэ саарал морь нь нөгөө домог болон яригдаж ирсэн үе нугаламгүй ажнай хүлэг мөнөөс мөн, тэгэхээр залуучууд та нар алсдаа ясыг нь заавал үзээрэй гэж захиж байжээ. С.Гомбоогийн чонон саарал, С.Данаажав хүрэн саарал, Ч.Буянтогтохын хээр, Ч.Бат-Очирын бор хээр зэрэг ажнай хүлгүүд үе нугаламгүй ястай байжээ. (Д.Мянганцэвээн,2001). Чонон сааралын молор эрдэнэ толгой одоо аймгийн алдарт уяач, сумын заан Жамцын Чулуунбатад хадгалагдаж байна. Улсын алдарт уяач Амаглангийн Молом цуутай хурдан хүлэг Мянгадын чонон саарал шиг хүлэг миний мэдэх дахин төрөөгүй гэж ярилцлагандаа нийтлүүлсэн байв. Жараад жилийн дотор төрөөгүй байгаа чонон саарал шиг гоц хурдан ажнай хүлэг Мянгад нутгаас эртнээс нааш тасраагүй удам, үе нугаламгүй сүрэг уламжлан өсч үржиж байгаа цагт төрөх нь эргэлзээгүй.